Тоног төхөөрөмж хүлээн авлаа
Европын холбооны ERASMUS+ төслийн санхүүжилтээр Ажлын байранд суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх төслийг Европын холбооны улсуудын тэргүүлэх их сургуулиуд болон Монгол Улсын БШУЯ, аялал жуулчлал, банкны хөтөлбөр хэрэгжүүлэгч их дээд сургуулиуд, Аялал жуулчлалын холбоо, төрийн болон хувийн хэвшлийн банкууд хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн үндсэн зорилго нь Ажил олгогч байгууллагуудтай хамтран оюутнуудыг сургах үндэсний тогтолцоо болон дадлагын уян хатан загварыг нэвтрүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд оршиж байна.
MONGWBL төсөлд олон улсын түншлэгч байгууллагаар ХБНГУ-ын Эдийн засаг, эрхзүйн их сургууль, Франц улсын Льюмер Лионы их сургууль, Румын улсын Трансилваниа Брасовын их сургууль, Грек улсын Македонийн их сургууль, Монгол улсаас БШУЯ, Аялал жуулчлалын холбоо, Отгонтэнгэр их сургууль, СЭЗИС, ХААИС, СУИС, Дорнод их сургууль, Голомт банк, Төрийн банк зэрэг байгууллагууд оролцож байна. Төслийн үндэсний зохицуулагч байгууллагаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд Санхүү эдийн засгийн их сургуульд нийт 33050 еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм. Эдгээр тоног төхөөрөмжийн эхний хэсэг болох 11ш суурин компьютер, 2ш олон үйлдэлт принтер, 8ш ухаалаг проекторыг хүлээн авч, Эдийн засаг, санхүүгийн албанд хүлээлгэн өгөв.
https://ufe.edu.mn/Default.aspx?page=4069&news_id=29349