MONGWBL төслийн хүрээнд сургалтын тоног төхөөрөмж хүлээлцлээ

ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажил дээр суурилсан сургалт нь их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх нь” (MONGWBL) төслийн хүрээнд оролцогч их сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Төслийн тоног төхөөрөмж нийлүүлэх нээлттэй тендерт шалгарсан IT ZONE компани ажиллалаа. Төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн зүгээс сургалтын тоног төхөөрөмж /суурин компьютер, принтер, проектор, нотебүүк/-ийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 11 сарын 2-ны өдөр зохион байгуулж, төслийн оролцогчид хүлээн авах актад гарын үсэг зурлаа. Төслийн оролцогч их сургуулиуд болох СЭЗИС, ХААИС, СУИС, Дорнод их сургуулийн төслийн багийн гишүүд сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжөө хүлээн авч, төслийн зохицуулагчдад талархал илэрхийллээ. 

Улаанбаатар хот 2021 оны 11 сарын 2